30. December 2069 - 7:00
MONGOLIA, +976 Ulaanbaatar, Mongolia
Share it on:

Хустайн нурууны Тахь , Буга үзэх явган аялал | Monday, 30. December 2069

Хустай нуруу нь Улаанбаатар хотоос 80 км зайд байдаг бөгөөд Монгол Голландын хамтарсан Монгол адууны дээд өвөг болох тахийг үржүүлэн нутагшуулсан газар юм. Энэ газар нь байгалын маш сайхан тогтоцтой бөгөөд 10 гаруй цэнгэг уст горхитой. Уулын орой, ар шилээр үзэсгэлэнт хусан ойтой бөгөөд Тахь ,Гөрөөс , Халиун буга , Зэрлэг гахай , 126 зүйлийн нүүдлийн шувуу амьдардаг байгалийн хосгүй үзэсгэлэнт дархан цаазат газар билээ. Та бүхнийг Жинхэнэ адал явдалт аялалд цэвэр агаарт алхан цагийг зөв зүүтэй өнгрөөж эрүүл мэнддээ анхаарах төдийгүй шинэ танил найз нөхөдтэй болох явган аялалд урьж байна.

ТАХ: 27000₮ тээврийн зардал, хөтөч болон Ус , амттан , Таxь үзэх тасалбар
Жич : Урд нь 2удаа ялалд явсан гишүүд 5000 төгрөг хөнгөлөгдөнө
~ ТӨЛБӨРИЙГ БЭЛНЭЭР БОЛОН ДАНСААР ТӨЛӨХ ~
• Төлбөрийг 2013 оны 5 сарын 17-ны 19:00 цагаас өмнө төлсөн байх ёстой.
• Дансаар: ХААН Банк - 511 4043 111 (дансаар төлбөрөө шилжүүлж байгаа аялагчид гүйлгээний утга дээрээ Овог нэр, Утасны дугаар болон <<Хустай нуруу>> явган аялал гэж бичээрэй)

АНХААРАХ ЗҮЙЛ

• Биед хөнгөн, дулаан чөлөөт хувцастай байх.
• Замын хүнсээ гэр гэрээсээ өөрсдийн идэх дуртай 2-р хоол бэлдэн, халуун цай, цэвэр ус, ууж, идэх дуртай бусад бэлэн бүтээгдэхүүн, хүнсний зүйлээ авч явна.
• ХОГ ХАЯХ, ГАЛ АЛДАХГҮЙ БАЙХАД АЯЛАЛД ОРОЛЦОГЧ БҮР АНХААРНА

МАРШРУТ: УБ-Хустайн нуруу-УБ ирж очхын 180 км тээврийн хэрэгслэлээр, явганаар нийт 8 км алхана.

ХЭЗЭЭ: 2013.05.18- ны 8:00д Төв номын сангийн өмнө байршилтай Драммын театраас хөдлөөд 18:00-д буцаж ирнэ.

ХОЛБОО БАРИХ: утас-99125143
( хуудас )
Холбогдох утас: (976) 99125143, (976) 89125144

Өмнөх аялалын зураг үзэх бол: