31. December 2069 - 0:00
MONGOLIA, +976 Ulaanbaatar, Mongolia
Share it on:

Хар зүрхний Хөх нуурын аялал | Tuesday, 31. December 2069

Хар зүрхний Хөх нуурын аялал
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх газар усны нэрүүд гардаг. Нуурын эрэг дээр Чингис хааны мэдэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө байх бөгөөд түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэрийг байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжингийн сийлбэрийг байрлуулсан байна. Хаадын сийлбэрийн өмнө тэдгээрийн Монголын төрийг барьж байхдаа бүтээсэн үйл хэрэг, тухайн үед тохиож байсан онцлох үйл явдлуудын талаархи англи, монгол хэл дээрх тайлбар бүхий самбарыг байрлуулан тавьжээ. Мөн гол хаалганы хоёр талаар Чингис хааны есөн өрлөг жанжны сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг.

ТАХ: 55000₮ тээврийн зардал, хөтөч болон Ус , амттан , аялах газрын тасалбар , хонох майхан
Жич : Урд нь 2удаа ялалд явсан гишүүд 5000 төгрөг хөнгөлөгдөнө
~ ТӨЛБӨРИЙГ БЭЛНЭЭР БОЛОН ДАНСААР ТӨЛӨХ ~
• Төлбөрийг 2013 оны 6 сарын 14-ны 19:00 цагаас өмнө төлсөн байх ёстой.
• Дансаар: ХААН Банк - 511 4043 111 (дансаар төлбөрөө шилжүүлж байгаа аялагчид гүйлгээний утга дээрээ Овог нэр, Утасны дугаар болон <<Хустай нуруу>> явган аялал гэж бичээрэй)

АНХААРАХ ЗҮЙЛ

• Биед хөнгөн, дулаан чөлөөт хувцастай байх. Мишок пүүгээ, оройн хоолны аяга таваг авж явах
• Замын хүнсээ гэр гэрээсээ өөрсдийн идэх дуртай хоолоо бэлдэн, халуун цай, цэвэр ус, ууж, идэх дуртай бусад бэлэн бүтээгдэхүүн, хүнсний зүйлээ авч явна.
• ХОГ ХАЯХ, ГАЛ АЛДАХГҮЙ БАЙХАД АЯЛАЛД ОРОЛЦОГЧ БҮР АНХААРНА

МАРШРУТ: УБ-Чингис морьт хөшөө-Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум Хар зүрхний хөх нуур- Хаад хатдын модон хөшөө , ирж очхын 400 км тээврийн хэрэгслэлээр, явганаар нийт 8 км алхана.

ХЭЗЭЭ: 2013.06.15- ны 8:00д Төв номын сангийн өмнө байршилтай Драммын театраас хөдлөөд 16ны бүтэнсайн өдөр буцаж ирнэ.

ХОЛБОО БАРИХ: утас-99125143
( хуудас )
Холбогдох утас: (976) 99125143, (976) 89125144

Өмнөх аялалын зураг үзэх бол: